PEPSI BLACK-ийг Монголд үйлдвэрлэж эхэллээ
2018-06-25Дэлхийн хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хувьсгал болсон сахаргүй бүтээгдэхүүн болох Pepsi Black брэндийг Жи Эн Бевережис ХХК Монголд албан ёсоор үйлдвэрлэж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд сахарын агууламж өндөртэй хоол хүнснээс татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэх хөдөлгөөн дэлхий даяар хурдацтай өрнөж байна. Pepsi брэнд ч энэ санаачилгад манлайлан оролцож, сахаргүй, ичлэггүй цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа нь энэ билээ.
Дашрамд дурдахад, “Жи Эн Бевережис” ХХК эрүүл хүнс үйлдвэрлэх зорилгын хүрээнд 2018 оны 6-р сараас эхлэн Mirinda Orange ундааныхаа сахарын хэмжээг 47 хувиар буурууллаа. Харин Lipton Ice Tea нь Монголын зах зээлд нийлүүлэгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс даруй 50 хувь сахарын агууламж бага, жинхэнэ цайны навчаар хийгдээрээ онцлог билээ.