Нийгмийн хариуцлага
Бид дэлхийн алдарт Пэпси брэндийн Монгол дахь онцгой эрхт албан ёсны төлөөлөгчийн хувьд тус брэндийн баримталдаг зарчим, бодлогуудыг эх орондоо хэрэгжүүлж ажилладаг. Мөн монгол залууст оюуны хөрөнгө оруулалт хийх, тэдгээрийг дэмжих, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, соёл урлагийг дэмжих чиглэлээр олон талт хөтөлбөр, санал санаачлагыг гаргаж гарган ажиллаж байна. Тэдгээрээс дурдвал:
-
Үзэгчдийг байлдан дагуулсан “Би чамд хайртай-2” киноны ивээн тэтгэгч
-
Боловсрол суваг телевизээс бэлтгэн хүргэдэг ТВ хичээлийн ивээн тэтгэгч
-
UBS телевизээс зохион байгуулсан “universe best songs-2010, 2012” наадмын ивээн тэтгэгч
-
“Ногоон ирээдүй-2011” төсөл хөтөлбөрийг ивээн тэтгэгч
-
Сар бүрийн “Pepsi artist of the month” нэвтрүүлгийн ивээн тэтгэгч
-
2011 оноос эхлэн Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран “Оюутны Лиг”-ийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү тэмцээн жил ирэх тусам өргөжин тэлж, сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгэдэг томоохон тэмцээн болоод байна.
-
Mountain Dew брэнд 2017 онд цахим спорт сонирхогчдын дунд “Dew League” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
-
Липтон брэнд 2017 онд “Итгэл, Найдвар, Боломж, Улаанбаатар” марафоныг дэмжин ажиллав
-
Пэпси брэнд “Play Time” амьд хөгжмийн наадмын зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь дэмжин, ивээн тэтгэж байна