Асуулт хариулт


LOYALTY ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР


1. Loyalty хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Та Loyalty.pepsi.mn сайт руу орж Фэйсбүүкээр нэвтрэх гэсэн хэсгийг дарахад таны нэртэй профайл автоматаар үүснэ. Дэлгэцний зүүн дээд буланд байрлах цэсийг дарснаар бүх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой. Гэвч бөглөөний кодоо оруулахын тулд утасны дугаараа оруулж, профайлаа баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу. Учир нь азтаныг утасны дугаараар тодруулна.

2. Сугалаанд хэрхэн оролцох вэ?

Та дэлгэцний зүүн дээд буланд байрлах цэсийг дарж, ОНОО ЦУГЛУУЛАХ гэсэн хэсгийг сонгоод уусан цайныхаа бөглөөн доторх кодыг оруулснаар сугалаанд оролцох эрх үүснэ. Олон код оруулсан хэрэглэгч азтан болох магадлал нэмэгдэнэ. Мөн зөвхөн Lipton Ice Tea цайны бөглөөн доторх кодыг оруулсан хэрэглэгчид энэ удаагийн сугалаат хөтөлбөрт оролцоно. Мөн долоо хоног бүр азтан тодрох учир таны оруулсан бөглөөний код зөвхөн тухайн долоо хоногийн сугалаанд оролцох эрхтэй гэдгийг анхаарна уу!

3. Оруулсан бөглөөний кодуудаа хэрхэн шалгах вэ? 

Дэлгэцний зүүн дээд буланд байрлах цэснээс ДАНСНЫ ХУУЛГА гэсэн хэсгийг сонговол таны оруулсан бөглөөний кодны дугаар болон оруулсан он сарыг харах боломжтой байна.

4. Одоо зарлагдаж буй урамшуулалт хөтөлбөрийн талаарх мэдээллийг хэрхэн авах вэ?

Дэлгэцний баруун дээд буланд байрлах УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР цэсийг дарснаар одоо зарлагдаж буй урамшууллын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн Lipton Ice Tea Mongolia хуудсанд нэгдэж дээрх мэдээллийг цаг алдалгүй аваарай.

5. Азтаныг хэрхэн тодруулах вэ?

Санамсаргүйгээр азтан тодруулах програм ашиглан 7 хоног хоног бүр азтануудыг тодруулна. Энэхүү үйл явцыг Lipton Ice Tea Mongolia фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

6. Азтан болсоноо хэрхэн мэдэх вэ?

Азтан тодруулах лайв дууссаны дараа тухайн өдөртөө багтан таны утсанд азтан болсон талаарх мессеж ирэх болно.

7. Бэлгээ хаанаас авах вэ?

Хэрэв та Candy цахим мөнгө хожвол таны дансанд шууд шилжиж орох болно. Энэхүү хонжворыг ашиглахын тулд та Candy аппликэйшнийг утсандаа суулгасан байх ёстой гэдгийг санаарай. Бусад хонжворыг танд ирсэн зааврын дагуу холбогдох салбар дээрээс очиж авах боломжтой. Ингэхдээ өөрийн овог нэр, утасны дугаар, азтаны нууц кодоо хэлж авах юм.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарж бидэнтэй холбогдоорой.