“Жи Эн Бевережис” ХХК ОУ-ын FSSC22000 стандартын батламжаа гардан авлаа
2018-08-20Дэлхийд тэргүүлэгч “Pepsi” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК нь 2017 оны 8-р сарын 25-нд ОУ-ын FSSC 22000 стандартыг Монголд хэрэгжүүлэгчийн сертификатаа гардаж авснаар Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний үйлдвэрлэгч компани болох суурь тавигдаж байна.
Тус арга хэмжээнд Монголын Хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч А.Дугаржав, Эрүүл ахуй халдвар хамгаалал хяналтын улсын ахлах байцаагч Б.Баянхутаг нар мөн бусад зочид хүрэлцэн ирж оролцов.
2008 оноос Дэлхийд алдартай ПэпсиКо Интернэшнлийн Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew, Lipton Ice Tea зэрэг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн “Жи Эн Бевережис” ХХК нь тус стандартыг хэрэгжүүлж чадсан Монгол улсын 2 дахь том үйлдвэрлэгч болж тус компанийн бүтээгдэхүүн нь олон улсад тавигддаг хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болж байна.
FSSC 22000 стандарт нь FSSC – Food Safety System Certification буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг аж.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л харилцааг дэмжих гол хэрэгсэл нь Олон Улсын ISO 22000 хэмээх бүлэг стандарт бөгөөд энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамардаг, дэлхийн бүх улс оронд мөрдөгддөг стандарт юм.